Бүртгэл устгах
Uzee дээрх бүртгэлээ болон холбогдох мэдээллээ хэрхэн устгах талаарх заавар.
Зөвхөн зарим өгөгдлөө устгах бол
Бүртгэлээ бүхэлд нь устгахгүйгээр, дараах өгөгдлөө тус тусад нь устгах боломжтой:
- Хадгалсан жагсаалт (Wishlist) — тухайн киноны зүрх (♥) дүрс дээр дахин дарж хасна
- Үнэлгээ — тухайн киноны үнэлгээгээ дахин сонгож солих, эсвэл арилгах
- Сэтгэгдэл — өөрийн бичсэн сэтгэгдлээ устгах
- Үзсэн түүх — тодорхой кино бичлэгээ түүхнээс хасах
- Профайлын мэдээлэл — нэр, овог, нас, утасны дугаар, профайл зургаа Профайл хуудаснаас хоослох/солих
Ийм тодорхой устгалт хийхэд тусламж хэрэгтэй бол info@uzee.mn хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хэрхэн бүртгэлээ бүхэлд нь устгах
Уэб дээр: Профайл хуудас руу нэвтэрч ороод, хуудасны доод хэсэгт байрлах "Бүртгэл устгах" товч дарж баталгаажуулна уу.
Mobile апп дээр: Профайл таб → доош гүйлгэж "Бүртгэл устгах" товч дарж баталгаажуулна уу.
Юу устгагдах вэ
Профайлын мэдээлэл (нэр, овог, нас, утасны дугаар, профайл зураг), үзсэн түүх, таны өгсөн үнэлгээ/сэтгэгдэл, хадгалсан жагсаалт (wishlist) бүрмөсөн устана. Таны имэйл хаяг сэргээгдэшгүй байдлаар орлуулагдана, дахин нэвтрэх боломжгүй болно.
Юу хадгалагдах вэ
Гүйлгээний түүх (гүйлгээний дүн, огноо — таны нэр/имэйлгүй) санхүүгийн тайлагналын хуулийн шаардлагаар тодорхой хугацаанд хадгалагдана. Энэ мэдээлэл дахин таны бүртгэлтэй холбогдохгүй, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн зорилготой.
Хугацаа
Устгах хүсэлт ирмэгц шууд (хэдхэн секундэд) гүйцэтгэгдэж, таны бүх session/токен нэн даруй хүчингүй болно.
Асуулт байвал
info@uzee.mn хаягаар холбогдоно уу.

